fbpx

Эрүүл ахуй

-Хүүхдийн тоглоомын аюул-

Сүүлийн жилүүдэд мөнгөн усаар бохирдсон тоглоом олширсон. Энэ бодис зөвхөн таны эрүүл мэндэд биш, бүр таны хүүхдиийн амь насанд аюултай. Металлан мөнгөн ус нь мөн л хортой бодис. Мөнгөн ус уушгиар дамжин, хүний биед орж ирдог бөгөөд элэг, бөөр, гэдсийг гэмтээнэ.

Эко хаягдал эвсэлийнхэн хорт бодис агуулсан хүүхдийн тоглоомтой тэмцэж байгаа нь

Мөнгөн ус хөгжлийн саатал үүсгэдэг. Энэ тохиолдолд хэлний хөгжил саатах, тархины мэдрэл гэмтэх зэрэг оюун ухааны хомсдол илэрнэ. Мөнгөн усны хордлого авсан хүүхэд сохрох, таталт өгөх, булчин сулрах, ярих чадваргүй болох зэрэг сөрөг дагавартай. Мөнгөн усны хордлогыг тэр дор нь илрүүлэхэд хэцүү. Учир нь хордлого 2-3 сарын дараа ажиглагдаж эхэлдэг байна.

Хүүхдийн тоглоомонд мөнгөн усны зөвшөөрөгдсөн хэмжээ 0.0005мг/л.

Сэтгүүлч: Х.Көгершин

X
Нэвтрэх