ЭХИЙН СҮҮ НЬ ХҮҮХДЭД:
- Хүүхэд эрүүл, зөв өсөж торнино.
- Эх үрийн холбоо, хайр энхрийлэл, дотно харьцаа бэхжиж, хүүхэд айж түгших зүйлгүй тайван байна.
- Хүүхдийг суулгалт болон амьсгалын замын халдвар зэрэг олон өвчнөөс сэргийлнэ.
- Хүүхэд илүү сэргэлэн байх бөгөөд оюуны чадамж дээшилнэ.
- Хэлд хурдан орж, хэл яриа зөв хөгжинө.
- Хараанд сайнаар нөлөөлнө.
- Эхийн сүү халуун өдөр ч хүүхдийн цангааг бүрэн тайлах чадвартай.
ЭХИЙН СҮҮ ЭХЭД:
- Эхийн сэтгэл санаа өөдрөг, тайван байна.
- Хүүхдийг хүссэн үед хөхүүлэх тусам эхийн сүүний гарц нэмэгдэнэ.
- Эхийн умай агшиж хэвийн хэмжээндээ эргэн ороход нэн тустай.
- Өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна.
- Дахин жирэмслэх хугацааг хойшлуулна.
- Ажлыг хөнгөвчилнө, өрхийн зардлыг хэмнэнэ.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан