fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

Та дэлгүүрээс алим худалдан авахдаа жимсэн дээрх жижиг шошгыг сонирхон үзэж байв уу. Тэнд чухам ямар мэдээлэл багтсан байдгийг мэдэх үү?

Сайн ажиглах юм бол уг шошго дээр тухайн улсын нэр, 4-5 оронтой тоо бий. Мэдээж шошгоос тухайн алим хаанаас ирснийг илтгэнэ. Харин тоо юуг илэрхийлж байгаа вэ?

Олон улсын стандарт боловсруулах холбооны мэдээлж буйгаар 1990 оноос эхлэн жимс жимсгэнэд дээрх наалт буюу Price Look-Up code (PLU)-ийг ашиглаж иржээ. Жимс, ногоо болгон өөрийн гэсэн дөрвөөс таван оронтой кодтой бөгөөд 4011 гэхэд л гадил жимсийг тодорхойлно.

ТЭГВЭЛ АЛИМ ЖИМСНИЙ ХУВЬД

3, 4”-ӨӨР ЭХЭЛСЭН ДӨРВӨН ОРОНТОЙ ТОО:
Жимс, хүнсний ногоон дээрх наалтан дээр “3, 4”-өөр эхэлсэн ердөө дөрвөн оронтой тоо байвал тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн гэсэн үг юм байна.

8”-ААР ЭХЭЛСЭН ТАВАН ОРОНТОЙ ТОО:
Хэрвээ наалтан дээр таван оронтой тоо байх бөгөөд энэ тоо нь “8”-аар эхэлж байвал генетикийн өөрчлөлттэй жимс, хүнсний ногоо гэсэн үг юм.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай аж. Түүнээс гадна хорт хавдар үүсгэх эрсдэл агуулдаг байна.

9”-ӨӨР ЭХЭЛСЭН ТАВАН ОРОНТОЙ ТОО: 
Хэрвээ таван оронтой тоо нь “9”-өөр эхэлж байвал цэвэр органик, генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. Жишээ нь 94011 гэдэг нь органик гадил жимс гэдэг утгыг илэрхийлдэг ажээ.

Эх сурвалж: http://www.plucodes.com/docs/Users_Guide_July_2012_FINAL.pdf

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх