fbpx

1-3 нас хүртэл

image

Та нэгээс 2 ойтой хүүхэдтэй бол тэднээс хүсэж байгаа зүйлээ биеэр бус үг хэллэгээр илэрхийлэхийг хичээж, түүнээс асуулт асууж, уншиж өгсөн номныхоо талаар хамтдаа ярилцаж, түүний санал бодлыг асууж, түүний асуултуудад хариулж байхыг хичээгээрэй. Үсэг болон тоо зааж эхэлж болно.

Хүүхдийг үг хэллэгийг буруу хэллээ гэж загнаж, буруушаахын оронд буруу хэлсэн үгийг нь зөвөөр дахин давтаж хэлж өгч байгаарай. Хүүхэд авахыг хүсэж байгаа зүйл рүүгээ заахад нь юу хүсэж байгаагаа үгээр илэрхийлэхийг түүнээс хүсээрэй. Биеийн хэсгүүд болон эд юмсыг хэрхэн зөв нэрлэх талаар хүүхэдтэйгээ хамт давтаж болно.

Тоглоомоороо тоглоход нь хүүхдээ урамшуулж, хамтдаа тоглож, тоглоомнуудаа хэрхэн ялгаж, хураахыг зааж өгөөрэй. Жишээ нь улаан өнгөтэй тоглоомнууд аль нь вэ, улаан тоглоомнуудаа энэ хайрцагт хийгээрэй гэх зэргээр.

  • Өөрөө бусдын туслалцаагүйгээр хоолоо идэхийг, аяга таваг, халбага сэрээгээ яаж барих, яаж хэрэглэх талаар зааж өгөөрэй.
  • Аль болох агаарт авч гарч, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай зэрэг түүнд чөлөөтэй алхах, гүйх зайтай газар очоорой.
  • Түүнд анхаарлаа хандуулж, магтаж урамшуулж байхаа мартуузай. Түүнд сонголт өгч, өөрөөр нь сонголт хийх боломжийг олгож байгаарай.
  • Тэвчээртэй байж эерэг байхыг эрмэлзэж, таны хүүхэд өөрийгөө дөнгөж хянаж, өөрийгөө илэрхийлж сурч байгааг санаарай.
  • Гэрийнхээ эргэн тойронг анзаарч, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж өгөхийг хичээгээрэй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх