fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийг 6 сар хүрэхэд эхийн сүүн дэх шимт бодис /уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс/ хүүхдийн өсөлтийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй болдог.

  • Нэмэгдэл хоолыг анх удаа өгөхөд хүүхэд хэлээрээ түлхэж гаргадаг. Учир нь дургүйдээ биш, шинэ амтыг танихгүйдээ байгаа юм. Өнөөг хүртэл эхийн сүүг л хөхөж байсан. Иймд хөхүүлэхийн өмнө нэмэгдэл хоолыг өгч, дараа нь хөхүүлэх нь зүйтэй.
  • 6 сартай хүүхэд доод үүдэн 2, нэг настай хүүхэд дээд, доод үүдэн 8 шүдтэй, араа ургаагүй, зажлах булчин хөгжөөгүй байдаг учир нэмэгдэл хоолыг хагас шингэн агшаамал, нухаш байдлаар бэлтгэж өгнө.
  • Хахахаас сэргийлээрэй.
  • Нэмэгдэл хоолыг 2-3 хоолны халбагаар өгч эхлэх ба аажим нэмэгдүүлж, 10-14 хоногт аяганы тал /1 аяга=250 мл/ хэмжээнд хүргэнэ.
  • Хоолонд дасаж байгаагийн шинж нь баас өөрчлөгдөхгүй.

Анхаар: Нэмэгдэл хоолны зааврыг "Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр" буюу ягаан дэвтрээс хараарай.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх