
Хүүхдийг хэт эрт, эсвэл хэт орой нэмэлт хоолонд оруулах нь сөрөг нөлөөтэй
- Хүүхдийн ба өөрийнхөө гарыг савандаж угаагаарай.
- Насанд нь тохирсон аяга, халбагаар хооллоно.
- Хүүхдээ урамшуулан дэмжиж, тэвчээртэйгээр хамт хооллоорой.
- Хооллох оролдлогыг дахин дахин хийгээрэй.
- Өвөр дээрээ эсвэл хажуудаа суулгаж, нүүр лүү нь харж, хооллоорой.
- Хүүхдийн анхаарлыг өөр зүйлд бүү сарниулаарай.
- Хүүхдийг хүчээр хооллож болохгүй гэдгийг анхаараарай.
Нэмэгдэл хоолонд хэт эрт оруулахын эрсдэл
Нэмэгдэл хоол нь:
- Хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг эхийн сүү шиг бүрэн хангахгүй.
- Хооллоход хялбарыг бодож усан шөл, шингэн агшаамал өгөх нь тэжээллэг чанарыг бууруулна.
- Эхийн сүүнээс авах хамгаалах бодис багассанаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
- Нэмэгдэл хоол нь эхийн сүү шиг цэвэр биш тул суулгалтаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
- Хүүхэд амьтны гаралтай уургийг боловсруулж, шингээх чадвар сул учир харшил үүсэх эрсдэлтэй.
- Хөхүүлэх тоо цөөрснөөр эх жирэмслэх эрсдэл ихэснэ.
Нэмэгдэл хоолонд хэт орой оруулахын эрсдэл
- Хүүхдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ.
- Хүүхдийн биеийн ба оюун ухааны өмөлт хөгжил удааширна
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан