Анхны үрээ хүлээж буй ээжүүдэд эдгээр тусламжуудыг мэдэж авах хүсэл байдаг. Ямар ч зүйлийг хүн мэдэж байгаа үедээ одоо яах бол гэсэн сэтгэл зовних зүйлгүй тайвнаар хүлээж авдаг шүү дээ.
- Даавуугаар биеийг арчиж хуурайшуулна. Энэ нь даарахаас сэргийлж, мэдрэлийг цочроож өгснөөр хүүхэд амьсгалж эхэлдэг.
- Эхийн цээжин дээр нярайг нүцгэнээр тавьж, арьс арьсаар хүрэлцүүлнэ. Эхийн хэвлий, цээжин дээр нүцгэнээр тавьж, эх хүүхэд хоёуланг дулаан хучих нь хүүхэд ээжээсээ дулаан авах ба дархлааг идэвхжүүлдэг.
- Малгай өмсгөж, дулаан хөнжлөөр хучна. Нярай хүүхэд амархан даардаг. Дааруулбал халдвар авах, тархинд цус харвах эрсдэлтэй.
- Ангир уургийг 1 цагийн дотор амлуулна. Төрсний дараах 20-30 минутын хугацаанд нярай тайван амарсны дараа амаа ангайх, шүлс гоожих, гараа хөхөх зэргээр хөхөө хайх шинж аажмаар илэрдэг. Энэ үед амлуулна.
Анхаар: Дээрх тусламжийг үзүүлсний дараа нярайн биеийн жин, уртыг хэмжинэ.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан