fbpx

Хүүхдийн хөгжил

image

Нялх хүүхэд ба асран хамгаалагч хоёр эртнээс ээнэгшин, дотно харилцдаг байх нь окситоцин хэмээх дааврын ялгарлыг идэвхжүүлдэг.

Энэхүү даавар нь эх, хүүхдийн зан төлөвт харилцан хамааралтайгаар нөлөөлдөг. Окситоцин хэмээх дааврын ялгарал нь эхчүүдэд урт хугацаагаар хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжих нөлөөтэй тул хүүхдийг хоол тэжээлээр сайтар хангах улмаар тархины хөгжлийг нь дэмжих ач холбогдолтой.

Эх хүүхдээ хөхүүлснээр тархины хөгжлийг өдөөн дэмжиж, асран халамжилж улмаар энэ нь хүүхэд ба асран хамгаалагчийн холбоог улам бэхжүүлдэг байна. Энэ бүхэн нь тархины эрүүл хөгжлийг дэмждэг ажээ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх