Зөв хооллолтын нэг чухал хэсэг нь хооллох дэглэм юм. Өдөртөө хоолыг зөв хуваарилж тогтмол цагт хооллох хэрэгтэй байдаг. Цаггүй, дэглэмгүй хооллоход хоол боловсруулах эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хоол боловсруулах шүүсний ялгаралт багасч хоолонд дургүй болно.
2-5 насны хүүхэд дөрвөөс цөөн хооллоход нийт илчлэг, кальци, төмөр, уураг, С аминдэмийн хэрэглээ нормын зөвлөмж хэмжээнд хүрдэггүй дутдаг. Зургаагаас олон юм уу замбараагүй хэзээ ч хамаагүй хооллосон тохиолдолд хоол нь ихдэж таргалахад хүргэнэ.
2-5 насны хүүхэд хоногт 4 цагийн зайтай 4 удаа хооллоно. Хооллолтын хооронд чихэр, боов өгөхгүй. Жимс 1-2 ширхэг өгч, ус уулгаж болно.
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийг зөв зохистой хооллох, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг /Зөвлөх/
Анагаах ухааны доктор