fbpx

Хүүхдийн хооллолт

image

Сурагчдын хоол нь хүүхдийн нас, сургуулийн цагийн хуваарь зэргийг харгалзсан тодорхой дэглэмтэй байна. Хоолны дэглэм гэдэг нь тодорхой цагт, тодорхой цагийн зайтайгаар хүүхдийн хичээлийн ачаалалд нь тохируулан хоолны илчлэгийг хоногт хуваарилан хичээлийн ачаалалд нь тохируулан хоолны илчлэгийг хоногт хуваарилан хооллохыг хэлнэ. Сурагчдын хоолны дуршил, хоол боловсруулалт биеийн ерөнхий байдал, суралцах чадвар  зэрэг нь хэдэн удаа, ямар хоол, ямар дэглэмээр идлэж байгаагаас их шалтгаалдаг. Сурагчид өдөрт 4 удаа 4 цагийн зайтай хооллоно. Үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд сургууль дээрээ үдийн хоол идэж өглөө, их үд, оройн хоолыг гэртээ идэх ба оройн хоолыг унтахаас 1,5-2 цагийн өмнө иднэ.

Үдийн хоол нь илчлэг ихтэй, уургаар баялаг махан хоол байна. Амьтны гаралтай уураг бүхий махан хоол нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээхээс гадна нүүрс ус бүхий бүтээгдэхүүнтэй хамт өгвөл оюун ухаан, биеийн хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулан дэмжиж өгдөг.

Махан хоол мэдрэлийн системийг хэт сэргээж ходоодонд удаан боловмордог, өтгөн уай, кофе, какао мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг хэт сэргээж ноойр хулжуулдаг, хөх тарианы гурилан бүтээгдэхүүн, вандуй, шош зэрэг бүтээгдэхүүн гэдсэнд хий ихээр үүсгэж шөнө гэдэс дүүрэх муу талтай учраас оройн хоолонд хүүхдэд махан хоол, унтахаас өмнө өтгөн цай, кофе дээрх бүтээгдэхүүн бүхий хоол идэх хэрэггүй эцэг эх, багш нар хүүхдүүдэд ойлгуулах нь чухал.

сургуулийн үдийн хоолыг хичээлийн их завсарлага буюу 12 цаг 30 минутын орчимд өгөх нь тохиромжтой. Хоолны өмнө биеийн тамирын хичээл ыолон хөдөлгөөнтэй хичээл оруулахгүй байхыг сургуулийн захиргаа багш нар анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд ч өөрсдөө тайван байж, хооллох ёстой гэдгээ санаж байх нь чухал.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийг зөв зохистой хооллох, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Зөвлөх/

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх