Хүүхэд тань 7 сар хүрч одоо арай өтгөн хоол идэж чадах болсон байгаа.
ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?
Анхны нэмэгдэл хоолонд дасаад 150гр иддэг болоод гэдэс ходоодны талаас ямар нэгэн өөрчлөлт өгөөгүй үеэс хоёр дахь хоолыг өгнө. Энэ үед хүүхэд 7 сартай орчим болсон байна. Хоёр дахь нэмэгдэл хоолыг үдийн цагийг сонгон өгнө.
ЯМАР ХООЛ ӨГӨХ ВЭ?
Ямар хоол өгөх нь анхны нэмэгдэл хоолыг юугаар эхэлснээс шалтгаална.
Эрүүл өсөлт хөгжилтэй хүүхдэд өгөх: Тахианы мах лууван, төмстэй зутан шөл, бантан, ногоотой махны зутан шөл, загасны нухаш, тахианы махан нухаш, бантан
Рахиттай хүүхдэд өгөх: Тахиа, үхрийн махтай зутан шөл, загасны нухаш, ээдэмтэй бантан
Цус багатай, А аминдэм шаардлагатай хүүхдэд өгөх: Тараг, ногоон цэцэгт байцаа болон бууцайн нухаш, ягаан агшаамал, төмс бууцайн зутан шөл, олон ногооны нухаш
Жин багатай хүүхдэд өгөх: Ээдэмтэй бантан, тахианы махны ногоотой зутан шөл, ногоон цэцэгт байцаан махтай зутан шөл, элэгний зутан шөл, цэцэгт байцаа сахтай зутан шөл
Диатезтай хүүхдэд өгөх: Махтай будаатай зутан шөл, бантан, махны шөлөнд эрдэнэшишийн зутан
Хүүхдэд үйлдвэрээс бэлтгэсэн нэмэгдэл хоолыг өгч болох ба эх нь өөрөө бэлтгэж өгч болно.
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор