fbpx

Хүмүүжил

image
  • Хожигдлоо босоорой!
  • Одоо хувцсаа өмс!
  • Цайгаа уу!
  • Шүдээ угаа!
  • Даалгавраа хий!
  • Ороо хураа!
  • Хувцсаа эвх!
  • Одоо ингэ, одоо тэг... өглөө бүрийн эхлэл.

Томчуудын эдгээр байнгын сануулга нь хүүхдэд хэн нэгэн хэлэхээс нааш санаачилгаараа хийдэггүй муу занг бий болгодог.

Өөрөөр хэлбэл хүүхдийн бие өсөж байгаа ч хариуцлага хүлээх чадвар нь хөгжихгүй гэсэн үг. Мэдээж хүүхэд анхандаа бүх зүйлийг томчууд шиг төгс хийж чадахгүй. Тэд алхам алхмаар суралцдаг.  Тиймээс өөрөө хийх гэсэн оролдлогыг нь дэмжиж өгвөл дараа таны сануулгагүй хийж сурна. Чи хийж чадна гэсэн итгэлийг хүүхдэдээ өгөөрэй.

“Хожигдлоо, босоорой” гэж өдөр бүр сануулахгүйн тулд  өөрөөр хэлбэл сэрүүлгийн дуугаар нойроо харамлахгүй сэрдэг болохын тулд орой эрт унтуул. Хэрвээ хүүхэд тань оройд тантай зэрэгцэн зурагт үздэг бол өглөөд нойроо харамлах нь мэдээж. Учир нь тэр хүүхэд учраас хангалттай унтаж, амрах хэрэгтэй. Эрт унтаж, сэргэлэн боссон танаар заавал хэлүүлэхгүйгээр ороо хураана.

Хүүхдийн хүмүүжилд томчуудын үг, үйлдэл бүр харилцан уялдаатай нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай!

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх