 
        
        		
		
		
		
                    
            -Ус уухын ач тус-
Дэлхийн хүн амын 90 хувь нь усыг шаардлагатай хэмжээнд уудаггүй учраас байнга өвчилдөг болохыг эрдэмтэд бичсэн байдаг. Ус хүний биед асар их үүрэгтэй.
Жишээлбэл, усыг хангалттай сайн ууснаар,
- Цусны даралт ихсэхгүй
- Хүний биеийн халуун дулааныг зохицуулдаг
- Шээс сайн ялгарч, бөөр өвчлөхгүй
- Арьс хуурайшихгүй, улмаар үрчийж хөгшрөхгүй
- Өтгөн хатахгүй
- Дотоод эрхтэн чийгтэй байж хэвийн ажиллана
Тархи усаар хангалттай байвал ой санамж муудахгүй зэрэг олон сайн талтай.
Насанд хүрэгчид өдөрт 2-2.5 литр шингэн уух хэрэгтэй. Ингэхдээ өглөө 7:00 цагаас орой 20:00 цаг хүртэл 1 цаг 30 минут тутамд 1 аяга шингэн ууна гэсэн үг юм.
Харин хүүхдэд хэдий хэмжээний ус шаардлагатай болохыг доорх хүснэгтэд харуулав.
| Насны бүлэг | Шингэний хэрэгцээ хоногт | Байвал зохих биеийн жин /кг/ | 
| 1 нас | 960 мл, 5 аяга /150 мл-ээр/ | 9,6 кг | 
| 2 нас | 1200 мл, 6 аяга /150 мл-ээр/ | 12 кг | 
| 3 нас | 1400 мл, 7 аяга /150 мл-ээр/ | 14 кг | 
| 4 нас | 1600 мл, 8 аяга /200 мл-ээр/ | 16 кг | 
| 5 нас | 1820 мл, 9 аяга /200 мл-ээр/ | 18,2 кг | 
| 6 нас | 2160 мл, 10 аяга /200 мл-ээр/ | 21,6 кг | 
Хүүхдэд өглөө босонгуут өлөн дээр нь нэг аяга бүлээвтэр ус өгч хэвшүүлэх хэрэгтэй. Дээр дурдсан хэмжээний усыг хүүхдэд өгөхдөө хоолноос 10-15 минутын өмнө өгөх хэрэгтэй бөгөөд ус уух дургүй байсан ч усыг тогтмол уулгаж сургах хэрэгтэй байдаг.
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        