fbpx

3-5 нас

image

Дөрвөн настангуудтай дотно ярилц.

Хэрэв болохгүй зүйл хийсэн бол яагаад болохгүй вэ гэдэг талаар ярьж өгөөрэй. Ярилцахдаа нээлттэй асуулт тавихыг хичээгээрэй. Тэгвэл хүүхэд өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Хэдийгээр магтаал, сайшаалд дуртай үе ч гэсэн ялихгүй зүйл дээр “цаасан малгай” өмсгөж магтах хэрэггүй.

Цагийг нь олсон магтаал л хүмүүжлийн хөшүүрэг болдог.

Үгийн баялаг нь эрс нэмэгдэж, сонин содон үг яриаг амархан тогтоодог. Тийм учраас хажууд нь бүдүүлэг үг хэллэг, хараал, хэрүүлийн үг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй юм. Уурлах, зөрүүдлэх үед нь анхаарлыг нь өөр тийш хандуулбал тэр дороо л муухай аашлахаа болино.

Бага гэж голохгүй хүн гэдэг утгаар нь СОНС, ЯРЬ, ХАРИЛЦ.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх