fbpx

Хүүхдийн хооллолт

image

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 4-р сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгодог.

Хооллох зарчим:

  • Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллоно.
  • Ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно.
  • Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь хөнгөн өгөх.
  • Өдөр цэцэрлэгт махан хоол өгсөн бол оройн хоолонд болж өгвөл мах багатай хоол өгвөл сайн.
  • Үдээс өмнө буюу өглөө, үдийн хоолонд мах, өндөг, загастай хоолыг сүү, ногоо, жимстэй өгөх нь зохимжтой ба эдгээр нь уургаар баялаг тул ходоодонд удаан байж хоол боловсруулах шүүс ихээр ялгарах хэрэгтэй болдог.
  • Хоолноос 10-15 минутын өмнө унд өгнө. Өглөө болон өдөртөө хүүхдэд ус өгч сургах хэрэгтэй.
  • Үдээс хойш сүү, ургамлын гаралтай хоол өгөх нь зохимжтой бөгөөд орой унтах үед хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг.
  • Хооллолтын хооронд чихэр, гурилан боов өгөхгүй байх.
  • Харин өдөрт нэгээс хоёр удаа жимс, сүү цагаан идээг өгч болно.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд багаас нь эхлэн зохистой хооллолтын талаар мэдлэг олгох хэрэгтэй

Цэцэрлэгт байх үеэс нь эхлэн хүүхдүүдэд зөв зохистой хооллолтын талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй юм. Учир нь хүүхдийн 2-5 насанд зөв хооллох талаар олгосон мэдлэг, дадал, хандлага насан туршийн дадал болж үлдэнэ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх