fbpx

Хүмүүжил

image

-Хүүхдийн зан араншингийн хэв шинж №3-

Хувь хүн гэдэг нь сэтгэл зүйн хувьд давтагдашгүй шинж чанар агуулсан, зан ааш, авир араншин, мэдлэг, чадвар, ёс суртахуун, зүс царай зэрэг хувийн шинж чанараар бие биенээсээ ялгагддаг. Хувь хүнтэй ажиллахдаа тухайн хувь хүний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Хүн бүхэн адилхан зан ааштай байдаггүй. Тухайлбал: зарим хүүхэд нь удаан, түргэн шаралхуу, эмзэг байхад зарим нь хөгжилтэй сэргэлэн, тайван дөлгөөн байх жишээтэй. Үүнийг төрөлхийн араншинтай нь холбож үзэх нь чухал.

ЗАН АРАНШИНГИЙН ХЭВ ШИНЖИЙГ ТОДРУУЛЖ ҮЗВЭЛ

 "Тайван дөлгөөн" зантай хүүхэд нь:

  • Сэтгэл санааны тэнцвэрээ хадгалахдаа сайн
  • Тогтуун тайван
  • Аливаа асуудалд нухацтай ханддаг
  • Эхэлсэн зүйлээ дуусгаж үр дүнгийн тооцох чадвар өндөр
  • Тэсвэр тэвчээртэй
  • Юм бүхэнд дуугараад байдаггүй дуу цөөтэй гэх мэт эерэг талтай.

Нөгөө талаас:

  • Нэг орчноос нөгөө орчинд дасахдаа удаан
  • Сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл бага, нээлттэй биш
  • Сэтгэлийн шарх, гомдлыг удаан хадгалах талтай
  • Сэтгэлээ нээх, чин сэтгэлийн холбоо тогтоохдоо их удаан гэх мэт сөрөг талтай.

Эцэг эхчүүд ийм араншин зонхилсон хүүхэдтэй харилцахдаа сэтгэл санаагаа илэрхийлэх, өөрийгөө нээх боломжийг олгох, богино хугацаанд олон өөрчлөлт хийх шаардлагыг тавихгүй байх нь зүйтэй.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх