fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн их утаатай хэд хэдэн газарт ажилласан. Үүний дараа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч суурилуулах шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ дагуу энэ сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр болсон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдааны үеэр мэдээлжээ.Харин үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангах юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах дөрвөн тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг онцгойлон анхааруулсан байна.

Агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүсэд:

  • Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31-р хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 21, 22, 24, 27-р хороо,
  • Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо,
  • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо тус тус ордог бол

Агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүсэд:

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 20, 22, 32-р хороо,
  • Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 14, 16, 23, 28-р хороо,
  • Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р хороо тус тус ордог.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх