fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд тань цэцэрлэгтээ явахдаа өөрөө хувцсаа сонгон өмсдөг үү?

Хэрэв тийм бол та хүүхдийнхээ бие даах хүслийг нь ойлгон дэмждэг гэсэн үг. Хүүхдээрээ аливаа зүйлийн сонголтыг аль болох өөрөөр нь хийлгэж байвал тэд асуудал шийдвэрлэх аргад суралцаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай болдог. Уух, идэх зүйл дээр ч, хувцас эдлэл дээр ч хүүхдийнхээ сонголтыг эхлээд сонсож байгаарай.

Хэрвээ илт өөрт нь сөргөөр нөлөөлөх сонголт хийвэл хэлж ойлгуулах нь ээж аавуудын үүрэг юм. Тухайлбал хүүхэд тоглож, гүйж, харайсаар ам нь маш их цангажээ. Ширээн дээрх ус хөргөгчинд байгаа ус хоёрын алийг нь сонгох бол. Хэрэв тасалгаан дахь усыг сонгосон бол та хүүгээ сайшаан магт. Магтахдаа их халууцаж байхад хүйтэн зүйл уухаар хоолой өвддөг гэдгийг дурдаад "чи үүнийг яаж мэддэг байнаа" гэж хөхүүлэн магт!

Харин хөргөгчин дэх хүйтэн усыг сонговол

  • Хүү минь, ам их цангаж халууцсан үед хүйтэн ус уухаар хоолой өвддөг гэдгийг хэлж өгөөрэй. Таны хэлсэн тайлбарыг нэг их тоохгүй байвал гар утсан дээрээсээ өвчилсөн хоолойн зургийг харуулаарай.

Энэ нь зөвхөн гэртээ ч биш анги дээрээ тоглоомын төвд тоглосны дараа сануулга болон хүүхдэд үлдэнэ.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх