![image](https://www.maamuu.mn/wp-content/uploads/2018/05/hool-ideh.jpg)
-Хүүхдэд өгч болох зөв хүнс-
Хүүхэд тань урьд нь иддэг байснаасаа арай бага идээд байгаа юм шиг танд санагдаад байвал энэ нь тухайн насны хүүхдийн онцлог юм.
1-2 насан дээрээ хүүхэд хоолоо өөрөө халбагадаж идэж сурсан байна. Мэдээж цэвэрхэн, асгалгүйгээр идэхэд түүнд хугацаа хэрэгтэй.
ХҮҮХДЭДЭЭ ЮУ, ЮУ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?
- Сүү (тослог нь 3.5%)
- Сүүн бүтээгдэхүүн (зөөлөн бяслаг, тараг, аарц)
- Төмрөөр баяжуулсан өглөөний хоол (овъёос, арвай, холимог үр тариа)
- Бүхэл үрийн талх, гоймон, цагаан будаа
- Жимс (амтат гуа, чангаанз, бэрсүүт жүрж)
- Ногоо (цэцэгт байцаа зэргийг зөөлөн болтол болгож идэх)
- Уураг (өндөг, шош, газрын самрын нухашийг талхан дээр нимгэн түрхэж идэх, мах, тахианы мах, ясгүй загас, дүпү)
- Жимсний шүүс (100% шүүс, цитрус болон цитрусын бус жимснүүд)
- Зөгийн бал
ӨДӨРТ ЯМАР ХЭМЖЭЭГЭЭР ӨГӨХ НЬ ЗӨВ БЭ?
- 1-1,5 аяга сүү, 1 аяга тараг, 28-42 гр орчим бяслаг
- 85 гр орчим өглөөний хоол
- 1 аяга жимс (шинэ, хөлдөөсөн зэрэг жимснүүдийг маш жижиг жижиг хэмжээтэй болгон өгөх)
- 100% жимсний шүүс өдөрт 110-170 гр
- 1 аяга ногоо (олон төрлийн ногоог сайтар болгож, жижиг жижгээр хэрчсэн байна)
- 60 гр орчим уураг
ХООЛЛОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Мэргэжилтнүүд бага насны хүүхдэд өндөг, загас, самартай бүтээгдэхүүн өгөх нь харшилтай болгодог гэсэн нотолгоо байхгүй ч танай гэр бүлд ямар нэг хүнсний бүтээгдэхүүний харшилтай хүн байгаа бол хүүхдэдээ тус бүтээгдэхүүнийг өгөх эсэх талаар эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Зөвлөх: н.Төртогтох /Багш/
Сургуулийн өмнөх боловсролын сургууль