fbpx

6 нас

image

Сургуульд орох нь хүүхдийн хөгжлийн чухал үе шат юм. Манай улсын хувьд 6 наснаас сургуульд суралцах болсон тул хүүхдээ эхнээс нь биеэ даах сонирхол, хэрэгцээг насанд нь тохируулан ойлгуулах нь эцэг эхийн зайлшгүй хийх зүйл билээ.

Амьдралынхаа эхний таван жилд эрүүл орчинд, зохистой асаргаа, анхаарал, хайр халамж, хоол хүнсээр хангагдаж оюун ухаан болон танин мэдэхүйн хөгжлийн зохих дэмжлэгийг авах, сурч мэдэх урам зориг, сэдэл тэмүүллийг нь өдөөж байсан хүүхдүүд сургуульд ороход бэлэн болсон байдаг.

Хүүхэд өөрийгөө илэрхийлж, бусдыг сонсож, бусадтай харилцаж, ойлгуулж, анхаарлаа төвлөрүүлж, зорилготой үйл ажиллагаа гүйцэтгэх зэрэг өмнө эзэмшсэн чадвар, давуу тал, хөгжилд түшиглэсэн хүүхдийн сонирхол, хэрэгцээг хангасан хүүхэд төвтэй сурч боловсрох боломж бүрдүүлсэн нөхцөлд хүүхдийн өсч хөгжих үйл явц амжилттай үргэлжилнэ.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн амьдрал дахь хамгийн чухал хүмүүс хэвээрээ байх тул дараах байдлаар хүүхдэд тусалж болно.

Үүнд:
• Өөрсдөө өдөр тутмын ажил, бүх зүйлд үлгэр дуурайлал үзүүлэх
• Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сонирхож, оролцох
• Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх
• Хүүхэдтэйгээ ярилцаж, яриаг нь анхаарч сонсох, зураг, ном, бодит зүйлийн тухай ярилцах, зүйр үг, сургамжит үгээр ойлгуулах
• Хүүхэдтэйгээ хамт тоглох, ямар нэг бүтээл (наамал, баримал) хийх
• Хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөл, санал бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхийг сайшаан дэмжих, чиглүүлэх
• Хүүхэд найз нартайгаа тоглох, хичээлээс бусад арга хэмжээ, жишээлбэл, спортын арга хэмжээнд оролцохыг сайшаан дэмжих нөхцлийг бүрдүүлэх
• Биеэ зөв авч явах зааг хязгаарыг тогтоох, эерэг зан үйлийг тогтмол сайшааж, эргэцүүлэн ярилцах

Эх сурвалж: Эцэг эхийн боловсролд зориулсан гарын авлага, НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх