fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, уушгины хатгалгаа болон хүндрэх нь түгээмэл байгаа тул хүн ам, өвчлөл ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийн уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Вакциныг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийх юм байна.

Үүнээс гадна ирэх 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх хүүхдүүдэд хийхээр болжээ. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийжээ. Энэ дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурсан.

Мөн вакцин хийлгэсэн хүүхдүүдээс уушгины хатгалгаа өвчнөөр эндээгүй үр дүн гарсан тул нийт хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргажээ. Дархлаажуулалтыг харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хийх бөгөөд хүүхдүүдээ дархлаажуулалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Томуугийн хүндрэлээс болж эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь уушгины хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаагаар өвчилж байна. Үлдсэн 60 орчим хувь нь эмнэлэгт хэвтэлгүйгээр өрхийн эмч, дүүргийн амбулаторийн эмчийн заасан эмчилгээг гэрийн нөхцөлд хийх боломжтой байна. Тэгэхээр эмнэлэгт хэвтэн ачаалал нэмэхээс гадна өөр нэмэлт халдвар авах эрсдэлтэй учир хүүхдийг аль болох гэрийн нөхцөлд эмчлэхийг эцэг, эхчүүдэд санууллаа.

Сэтгүүлч: Э.Оргил

X
Нэвтрэх