fbpx

Хүмүүжил

image

Ээж, аав бүхэн охиндоо, хүүдээ хайртай. Учир нь хүүхэд гэдэг бол ээж, аав, гэр бүл, ураг төрлийн үргэлжлэл. Гэр бүлийн сайхан бүхэн хүүхэдтэй холбоотой, хүний амьдралын сайхан бүхний эхлэл хүүхэд наснаас эхтэй.

ЭЭЖ НЬ ОХИНДОО, ХҮҮДЭЭ

  • Нинжин сэтгэл
  • Гэгээн ухаан
  • Эв эеийг эрхэмлэн амьдрахуйн үндсийг таниулж, хүслийг бадраадаг.

ААВ НЬ ХҮҮДЭЭ, ОХИНДОО

  • Сайхан сэтгэл
  • Уужим ухаан
  • Нандигнан эрхэмлэх ёс журмын учрыг ойлгуулж, урмыг сэргээдэг.

Бүхий л ээжүүд, аавууд үр хүүхдээ сайн сайханд суралцаж, аз жаргалаар дүүрэн амьдрахыг ерөөн бэлэгдэж байдаг.

Хүүхэд эхээс мэндэлсэн тэр цагаасаа л хорвоо дэлхийг танин мэдэж, “суралцаж” эхэлдэг. Шинэ төрсөн хүүгээ, охиноо аав, ээж нь тэврэх, илэх, харилцах, ярилцах болон тоглохдоо эх үр-эцэг үрийн хооронд юугаар ч орлуулшгүй, юутай ч зүйрлэшгүй нандин холбоог бий болгодог. Ээж, аав, охин, хүүгийн хооронд бий болсон нандин холбоо нь хүүхдийн насан туршийн суралцах, хөгжих эх үндсийг тавьдаг. Энэ утгаараа ээж, аав нь хүүгийнхээ, охиныхоо анхны “багш”.

Ээж, аав бүхэн хүүхдийнхээ төрсөн цагаас суралцах боломжийг нь тэтгэсэн олон зүйлийг хийж чадна.  Хүүхдээ хайрлах, харилцах, хүүхэдтэйгээ тоглох, цагийг хамтдаа хөгжөөнтэй өнгөрөөх зэрэг нь л хүүгийнхээ, охиныхоо танин мэдэх, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлж байдаг.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх