Ээж, аавуудад

image

Хүүхэдтэй болсноор эх хүний амьдралд маш олон өөрчлөлт гардаг. Заримдаа эхчүүд нялх хүүхэдгүй байсан үеэ буюу дуртай газар руугаа явж, хүссэн зүйлээ идэж, тааваараа унтдаг байсан цагаа ихэд үгүйлэн санагалздаг. Зарим ээж нар хүүхэд асрах ажилдаа бүрмөсөн бууж өгч, санаагаар унадаг.

Нялх хүүхэдтэй болсноор ээжийн амьдрал төдийгүй бие махбодод нь ч их өөрчлөлт орно. Түүний бие махбодод хүүхэд төрүүлж, хөхөөр хооллохоос үүдэн гарсан өөрчлөлтийг нөхөн төлжүүлэх эрчимтэй процесс, дааврын өөрчлөлт явагддаг. Хэдийгээр эхчүүд хүүхдэдээ хэчнээн хайртай байсан ч амьдралын хэмнэл болон бие махбодод нь төрөхийн улмаас гарсан өөрчлөлтөөс болж санаа сэтгэлээр унах нь цөөнгүй тохиолдоно. Сэтгэл санааны ийм хямрал нь ердийн зүйл юм. Энэ бол тухайн ээж муу хүн, эсвэл арчаа муутай гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн түүний биед төдийгүй амьдралд гарсан өөрчлөлтөөс болж буй хэрэг.

Хэрэв байнга уйлж унжих, санаа сэтгэлээр унах, тамир тэнхээ тасрах, хүүхдэдээ дургүй байх зэрэг шинж тэмдэг танд илэрвэл даруй өрхийн эмч, сувилагчид хандах шаардлагатай. Энэ үед таныг сонсох, дэмжих хүн танд хэрэгтэй бас өөртөө цаг гаргах нь чухал юм.

Мөн төрсний дараах сэтгэл хямралын талаар уншиж, бусад эхчүүдтэй энэ талаар харилцан ярилцах нь их тустай байдаг. Зарим тохиолдолд энэ хямрал нэлээд ноцтой байдлаар илэрдэг. Энэ байдал илэрвэл тэр даруй сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Энэ байдлыг эмчилж болдог юм шүү.

Эх сурвалж: "Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга", Жоан Е.Дюррант, Ph.D.

profile

Зөвлөх: Хүүхдийн ивээх сан

X
Нэвтрэх