1
ОРЦ:
- Агшаасан будаа - 200гр
- Туна - 50гр
- Оливын тос
- Чанасан хүрэн манжин - 50гр
- Бууцай - 30гр
- Гүнжидийн үр
- Далайн байцаа
ШИМ ТЭЖЭЭЛ:
Олон төрлийн аминдэмээр баялаг бөгөөд хүүхдүүд идэх хамгийн дуртай байдаг.
Загасны маханд уураг, амин хүчлүүд Омега-3, аминдэмүүд, магнез, селен, фосфор, иод гэх мэт эрдсээр баялаг байдаг.
Магнез:
-биеийн эсэргүүцлийг сайжруулна
-мэдрэлийн эсийг төлжүүлнэ
-жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд магнез маш хэрэгтэй.
Селен:
-зүрх, судасны өвчнөөс сэргийлнэ
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулна
-агаарын бохирдлыг арилгаж,тайвшруулах
-биеийн эсэргүүцлийг сайжруулна
Фосфор:
-биеийн өсөлтийг сайжруулна.
-зүрхний булчинг сайжруулна
-ясыг ургуулж, нөхөн төлжүүлнэ
Иод:
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулж, өсөлт, булчин болон мэдрэлийг сайжруулж, үс ургуулж, арьс сэргээдэг.
Омега-3:
-Зүрх, судасны ажиллагааг сайжруулж, даралт буулгаж, холестролыг багасгана
-биеийн эсэргүүцэл сайжруулна.
Энэ тос ханаагүй хүчлийн өөх тосноос тогтдог. Холестериний хэмжээ ердийн цөцгийн тос, масло, маргаринаас хэд дахин бага. Иймд оливын тос тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчнөөр өвдөх нь ховор байдаг.
Далайн байцааны сайн талуудыг шинжлэх ухаан аль хэдийн тайлбарласан, түүний найрлагад фукоидан гэх зүйл бий. Фукоидан нь байгалийн гаралтай хавдрын эсрэг эм гэж хэлэгдэх хэмжээний хавдрын эсрэг асар хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Хүний биеийн үрэвслийг намдааж, биеийн эсэргүүцлийг сайжруулж өгдөг. Хүчтэй биеийн эсэргүүцэл нь умайн хүзүүний хорт хавдраас эхлүүлээд бүх төрлийн хавдрыг давж гарах чадвартай.
Хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.