fbpx

Хүмүүжил

image

ХҮҮХДИЙГ ХӨТӨВЧИНД (ГОРШОНК) СУУЛГАЖ ЭХЛЭХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕ ХЭЗЭЭ ВЭ?

Таны хүүхэд 12 сартай байхдаа хөтөвчинд (горшонк) сууж эхлэхэд болно. Харин эсрэгээрээ дөрвөн нас хүртлээ ч хөтөвчинд (горшонк) сууж чадахгүй байж болно. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ хоёроос гурван настайд нь хөтөвчинд бие засуулж сургадаг.

Охид хөвгүүдээс гурван сарын өмнө хөтөвчинд сууж сурдаг байна. Хөвгүүд охидоос арай их хугацааг живхтэй өнгөрүүлдэг гэсэн үг.

ХҮҮХДЭЭ ХӨТӨВЧИНД СУУЖ СУРГАХЫН ТУЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Хамгийн эхлээд хүүхдэдээ хөтөвч худалдаж авч өгөх. Дараа нь энэ чиний өмч бөгөөд үүнийг хэрэглэхдээ тухтай, сэтгэл амар байж болно гэж мэдрүүлэхийг хичээ. Хөтөвчин дээр нь дуртай хүүхэлдэйн киноных нь баатрын зурагтай стикерийг наан, чимэглэж мөн хүүхдийнхээ нэрийг ч бичиж болно. Ингэснээр хүүхэд хөтөвчинд суухдаа дуртай байх ба тайван амгалан биеэ барихгүй суух боломжтой юм.

Хүүхэд гэдэг толины тусгал адил аливааг даган дуурайж сурдаг. Үүний нэгэн адил хүүхдийнхээ хайртай хүүхэлдэй эсвэл бамбаруушийг хөтөвчинд бие засаж байгаагаар үзүүлж дасга. Ингэснийхээ дараа хүүхдээ хөтөвчинд суулгахыг оролдоод үзээрэй. Мөн өөрөө тайлаад, бие засаж болохуйц биед амар хувцас өмсгөх хэрэгтэй.

ХҮҮХЭД БИЕ ЗАСМААР САНАГДАЖ БАЙГААГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Үүний тулд та түүнд цаг зарцуулах шаардлагатай. Хүүхдэдээ хувцас өмсгөлгүй нүцгэн байлгах ба ингэхдээ хөтөвчийг нь нүдэнд нь харагдахуйцаар ил тавь. Ингэхдээ ер нь хивс юм уу шалаа цэвэрлэх зүйлсээ ойрхон л байлгасан нь дээр. Хүүхэд тань бие засмаар болмогцоо хоёр хөлөө зөрүүлэн зогсож, дэвхцэж, гараа хоёр хөлийнхөө дундуур хийн хавчганах гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Тэр үед нь л та "хөтөвчинд суух цаг боллоо", "хөтөвчиндөө суугаад бие засчих дараа нь хоёулаа тоглохоор гаръя" гэх мэт сэдэлжүүлсэн зүйлсийг хэлээрэй. Ингэснээр хүүхэд хөтөвчинд хурдан сууж сурах юм. Мөн байнга сайшаалын үгс хэлж бяцхан үрсээ урмаар тэтгээрэй.

Эх сурвалж: www.babycentre.co.uk

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх