fbpx

Мэдээ, мэдээлэл

Долоо хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Элбэрэлт ээж, энхрий хань, хайртай бүсгүйгээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

"ЭХ ҮРСИЙН ЭЛБЭРЭЛ” ТОГЛОЛТ

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2018.03.08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 20 000-40 000 төгрөг

Тасалбар авсан эхний 100 хүнд цомог бэлэглэнэ, азтай үзэгчид аяллын эрхийн бичиг өгөх аж.

“БҮСГҮЙ” ТОГЛОЛТ

Хаана: Мишээл экспо төв
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 50 000-70 000 төгрөг

“Хурд” Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдэд тоглолтоороо бэлэг барих гэж байна.

"ХАЙРЫН БЭЛЭГ” КОНЦЕРТ

Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 80 000-120 000 төгрөг

Тоглолтод дуучин МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Б.Сарантуяа, МУСТА С.Наран, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат нар  амьд хөгжмийн хамтлагийн хамт оролцож, үе үеийн хит дуунуудаар бэлэг барих аж. 120 мянган төгрөгийн билет авсан хүмүүст тоглолтын дараа хүлээн авалтад орох эрхтэй.

“ЭГШИГЛЭНТ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Цаг: 16.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 50 000 төгрөг

Ардын жүжигчин А.Долгорын урлагийн салбарт 45 жил болсны баярын хүндэтгэлийн тоглолт болно.

“ЭРХЭМСЭГ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Хаана: Соёлын төв өргөө
Цаг: 16.00 цаг
Хэзээ: 2018.03.08
Тасалбарын үнэ: 25 000-30 000 төгрөг

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

Хаана: Улсын филармони
Цаг: 19.00 цаг
Хэзээ: 2018.03.07
Тасалбарын үнэ: 25 000 төгрөг

Тоглолтод МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Б.Мөнхбаатар, СТА С.Баттулга, СТА Н.Наранбаатар, СТА Ц.Хулан зэрэг уран бүтээлчид оролцоно.

“ХАЙРЫН ТУХАЙ" ТОГЛОЛТ

Хаана: ОNE Event Hall
Хэзээ: 2018.03.08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 25 000-60 000 төгрөг

Мөнхий рэп хамтлагийн дуучин Б.Лхагваагийн анхны бие даасан “Хайрын тухай” тоглолтод Мөнхийн рэп, Мөнхбат, Үүрээ, Дижитал, Бооёо, Агиймаа, Сайхнаа нар оролцоно.

"БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ”

Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2018-03-08
Цаг: 19.00 цаг
Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг

Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм.

Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ.

Эдгээр тоглолтын тасалбарыг ticket.mn сайтын 19001800 утсаар хүргүүлэн авах боломжтой. 

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх