fbpx

Ээж, аавуудад

image

ЦУС АЛДАХГҮЙ

Хүүхдээ хөхүүлэхийн өмнө ихэсдэг окситоцин даавар умайн агшилтыг сайжруулж, түүний хэвийн хэмжээ, байрлалдаа орох хугацааг хурдасгаж өгнө. Умай хэдий чинээ эрт агшина, цус алдалт төдий чинээ багасна. 1990-ээд оноос хүүхдийг эхийн сүүгээр хооллох хөтөлбөр хэрэгжүүлснээр эхийн сүүний окситоцин эхчүүдийн умайг агшаан цус алдалтыг багасгадаг байна. 1970-1980-аад онд төрсөн эх бүрд цус алдалтаас сэргийлж окситоцин тариаг ЗХУ-с их хэмжээгээр худалдан авдаг байсан нь эхчүүдийн эрүүл мэнд болоод улсын эдийн засагт хохирол учруулж байв.

ХӨХ, ӨНДГӨВЧНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ

Хүүхдээ эхийн сүүгээр хооллож байсан эхчүүд өндгөвчний хорт хавдарт өртөх нь илт цөөн. Эрдэмтдийн судалгаагаар хүүхдээ эхийн сүүгээр хооллосон эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж байгаагүй эмэгтэйчүүдээс хөхний хорт хавдраар 2 дахин бага өвчилдөг болох нь нотлогджээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хөхний хорт хавдрын талаар хийсэн судалгаа хүүхдийг наад зах нь 3 сар дан эхийн сүүгээр өсгөхөд эхийн хөхний хорт хавдраар өвдөх эгзгийг 50%-иар багасгадаг болохыг харуулжээ. Дээрх баримтыг нарийвчлан судлаад, төрсний дараа сарын тэмдэг ирэхгүй байх нь хөхний хорт хавдраар өвчлөх эгзгийг ихэсгэдэггүй болохыг тогтоосон байна.

ЯС СИЙРЭГЖИЛТЭЭС СЭРГИЙЛНЭ

Австралийн эрдэмтэд 65-аас дээш насны 311 эмэгтэйн урьд өмнө хүүхдээ хөхүүлж байсан байдлыг яс хугаралттай холбон судалгаа хийхэд хүүхдээ төрүүлээд эхийн сүүгээр огт хооллоогүй настайчуудын дунд чөмөгний хугарал, хөхүүлж байсан настайчуудаасаа 2 дахин их байсныг тогтоожээ. Тэд бас хүүхдээ хөхөөрөө хөхүүлж байсан бол эхэд нь хожим тохиолдох дунд чөмөгний хугаралт төдий чинээ бага байдгийг тогтоосон байна. 9 сараас дээш хугацаагаар хүүхдээ хөхүүлсэн эхийн яс хугарах хожмын эгзэг эхийн сүүгээр хооллоогүй эмэгтэйчүүдээс бага байжээ.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх