Мэдээ, мэдээлэл

image

Өнгө өнгийн бяцхан, зөөлөн чихэрлэг бамбаруушууд аманд орохоороо хайлах мэт гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Тэр юу вэ? Тэр бол мэдээж Харибо (Haribo) буюу үеийн үед бидний сайн мэдэх резинэн бамбаруушнууд билээ.

Бараг 100 жилийн тэртээ нэгэн бяцхан баяр баясгалант ‘’Баавгай’’ мэндэлж, айл гэрт аз жаргал авчирсан юм. Tэр бол алтлаг “резинэн” чихэр-Haribo.
Өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 100 сая Haribo чихрийг хүмүүс амтархан иддэг. Ойролцоогоор хоёрхон см хэмжээтэй, 23 гр жинтэй, 6 төрлийн амттай Gold bear буюу Алтан баавгай Haribo-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүн.

Түүнийг анх бий болгосон хүн бол Ханс Риегел (Hans Riegel) гэгч байсан юм. Чихрийн тогоочийн мэргэжил эзэмшсэн нэгэн байж. Тэрээр амттаны бусад компаниудад хэсэг хугацаанд ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсны дараа өөрийн гэсэн компаниа нээхээр санаа шулууджээ. Ингээд түүний HARIBO компани 1920 оны 12-р сард албан ёсоор мэндлэв. HARIBO гэдэг нь (Ханс Риегел Бонн) Hans Riegel Bonn гэдэг үгсийн товчлол ажээ.

Hans Riegel-ийн хамгийн анхны бүтээсэн брэнд болох “Бүжиглэж буй баавгай’’ буюу Dancing Bear-ээ бүтээснээс хойш 3 жилийн дараа буюу 1925 онд HARIBO чихэр өвсний амт оруулснаар амсаж үзсэн хүн бүр өвөрмөц, онцгой амтанд нь дурлаж байлаа. Haribo-г хэрхэн хийдэг жор нь хатуу дүрэм, маш нууцлалтай байдаг.

Ямартаа ч 100 шахам жил хүмүүсийн амтархан идсээр буй жимсний амттай “резинэн” чихрийг ихэд энгийн аргаар хийдэг гэнэ.

Энэ нь дан ганц амтаас гадна бизнесийн стратегитай нь холбоотой. Энэ бол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон Haribo-гийн реклам сурталчилгаа нь юм.

X
Нэвтрэх