
- Нярайг төрөнгүүт 3 минутын дотор амжиж хар уургийг амлуулах ёстой байдаг. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааг тогтоодог бөгөөд ээж өөрөө хөхөө сайн шахаад сааралдуу өнгөтэй уургийг аманд нь 1 дуслыг ч болтугай дусаах хэрэгтэй. Дэлхийн эмч нарын сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийг хурдан амлуулснаар хүүхэд хөхөндөө сайн болж, эхэс түргэн гадагшлах, сав агшихад онцгой нөлөөлдөг.
- Сав агшаах гэж мөс тавих нь савны хийтэй болох үндэс болдог (энэ арга нь орос, европ зэрэг халуун нь хөлөндөө байдаг хүмүүст л тохиромжтой) тул хүүхдээ хурдан амлуулж, саваа агшаах хэрэгтэй.
- Дөнгөж төрсөн нярайг дааруулахгүй байх нь чухал.
- Янз бүрийн нярайн эрүүл мэндийн асуудлыг өрхийн эмч нар эмчилдэг тул өөрийн өрхийн эмчийн утсыг тэмдэглэн аваарай.
- Нялх хүүхдийн арьс маш нимгэн байдаг тул гадаа нарны туяанаас нүүрийг нь халхлах хэрэгтэй.
- Төрсний дараа 7 хоногтойгоос эхлэн хар цайнд оруулах хэрэгтэй. 5л усанд идээгээ хийж 30 минут орчим буцалгаж идээшүүлээд ванны талаар хүйтэн усан дээр нэмж хийгээд оруулна. 5-10 минут ороход хангалттай. Ингэвэл нуралт үүсдэггүй, мөн тархины даралтгүй хүүхэд болдог. Хар цай нь бүх булчинг тайвшруулж, нярайг амгалан нойрсуулдаг.
- Усанд орсны дараа загасны тосоор тослох нь Д аминдэмийг нөхөж хүүхдийг хөлрөлтөөс сэргийлж, хурдан бойжуулна. Өдөр бүр тослох шаардлагагүй.
- Сүүлний үзүүр хэсгийг нимгэн хэрчиж зөөлөн галаар шаргааж тосыг нь гаргаад, шилэнд хийж тавина. Үүгээрээ хүүхдийн бөгсөн биеийг хуурайлсныхаа дараа тослох нь Д аминдэмийг нөхөж, нуралт улайлтаас хамгаална.
- 6-8 сар хүртлээ хөхний сүүгээр бол нярайн баас нь шингэндүү байдаг тул санаа зоволтгүй.
- 4-6 сартайд хүүхэд нэмэлт хоолонд ордог бөгөөд цагаан будааны шүүс эхний 1 сар өгөх хэрэгтэй: Эхний өдөр 1 халбага, дараагийн өдөр 2 халбага гэх мэтчилэн дасгаж өгнө.
- Дараагийн сараас усанд чанасан кашийг бага зэргийн жамц давсаар амтлан өгнө. 1 нас хүртэл нь сахар, чихэртэй зүйл идүүлэхгүй байх нь хоолонд сайн хүүхэд болоход тустай. Хэт эрт чихэртэй зүйлэнд дурлуулвал хоол иддэггүй дархлаа султай өвчлөмтгий хүүхэд болгодог.
- 7 сартайгаас нухсан лууван, төмс зэргийг өгнө. Энэ нь хүүхэд ногоонд дуртай болоход тусална.
- 8 сартайгаас өөрөө бүрсэн шинэ тараг сахаргүй бага багаар дасгаж өгснөөр гэдэсний өнгөрийг сайн тогтоодог.
- 10 сартайгаас жимсний төрлийн зүйл өгнө.
- Төрөл бүрийн хүүхдийн хуурай сүү, тэжээл, сок зэрэг нь хүүхдийг амьд эерэг энергиэр хангаж чаддаггүй хиймэл гэдэс дүүргэх төдий байдаг тул аль болох эрүүл байгалийн хүнсээр хооллож сургаарай.
- 10-12 сартайгаас эхлэн махны шөлөнд чанасан бантан, ногооны зутан шөл өгөх хэрэгтэй