fbpx

Ээж, аавуудад

image

Хүний өдөр тутмын байнгын хэрэглээ ухаалаг (SMART) гэх технологийн дэвшилд захирагдах болжээ гэдгийг бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Ухаалаг утас, ухаалаг компьютер, ухаалаг ТВ, одоо бүр ухаалаг хөнжил хүртэл гарчихсан. Гэтэл бидний хэрэглээ хялбар болоод сайхан байгаа мэт боловч үүнийг дагасан сөрөг үр дагавар нэмэгдсээр л...

Хүний нүд бусад эрхтнүүдтэй адил ядардаг тул нүдээ амраах, нүдний булчин идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг тул нүдний дасгал хөдөлгөөн хийх, байнга чийглэг байхын тулд анивчих шаардлагатай байдаг.

Тэгэхээр телевизийн дэлгэцийн хэмжээ томрох тусам нүдний булчингийн үйл ажиллагааны идэвх суларч, ухаалаг утасны хэрэглээ их байх тусам нүдний анивчих тоо багасдаг. Өдөрт ядаж 3 удаа нүдний дасгал хийж амраадаггүй бол нүд тань маш их ядарна.

Тэгэхээр бага насны хүүхэд телевиз их үзэх, ухаалаг утсаар тоглосны дараагаар нүдний дасгал тогтмол хийхгүй байгаа нь хараа муудах гол шалтгаан болж байна.

Хүүхэд сургуульд ороод самбар дээрх багшийн бичиг харахгүй, холоос аав, ээжийгээ хараад танихгүй, хана хаалга мөргөөд эхлэхээр нүдний эмчид ханддаг. Хүүхдийн хараа муудсаныг хожуу мэдэх нь өндөр харааны шил зүүх, бүр харааны шил зүүгээд ч тодрохгүй залхуу нүд үүсэх, нүдний угийн эмгэг өөрчлөлт үүсэх олон эрсдэлүүд байдаг тул таны анхаарал халамж эрт байх тусам хүүхдэд тань хэрэгтэй.

Насны онцлог, биеийн өсөлт, харааны байдлаас шалтгаалаад нүдний оптометрист эмчийн өгөх зөвлөгөө ялгаатай байдаг тул эмчийн зөвлөгөөний дагуу тогтмол хяналтад байж таарсан нүдний шилээ тогтмол зүүж, нүдний эрүүл ахуйн дэглэмээ сахих нь маш чухал.

Эмч 6 сарын дараа ирээрэй гэхэд 2 жилийн дараа ирдэг, нүдний дасгал тогтмол хийгээрэй гэхэд харин мартаад байх юмаа гэх мэт хайхрамжгүй байдал гаргах нь эцэг эхчүүдийн дунд  маш түгээмэл. Хүүхдийн хараа шалгаж, шил тааруулах нь яарч, сандарч, хурдан хийгдэх боломжгүй байдаг тул аав, ээжүүд минь ойлгохыг хичээгээрэй.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

profile

Зөвлөх: Солонго

Нүдний эмнэлэг

X
Нэвтрэх