fbpx

Хүүхдийн хөгжил

image

Энэ ертөнцөд хүүхэд бүхэн тодорхой нэг авьяастай ирдэг бөгөөд хүүхдээ ямар авьяастай болохыг эцэг эхчүүд олж илрүүлэн хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй билээ.

Гоц авьяастай хүүхдүүд үгийн баялаг ихтэй байдаг ба эд юмсыг өөр өнцгөөс харж, сонирхон мэдэхийг хүсдэг учир эцэг эх, багш, найз нараасаа хариулахад бэрх асуултыг тавьж хүссэн хариултаа төдийлөн авч чаддаггүй нь ихээхэн анзаарагддаг байна.

Ингэснээр хүүхэд бусад хүмүүстэй харьцахдаа ууртай ширүүн эсвэл дуугаа хураан, орчинтойгоо харьцахаас зайлсхийн улмаар хүмүүсээс хөндийрч эхэлдэг.

Тиймээс гоц авьяастай хүүхдэдээ тохирсон орчинг бий болгох тал дээр анхааран ажиллах хэрэгтэй бөгөөд үүнд сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маш том үүрэг хүлээнэ.

Эх сурвалж: http://www.pudra.com/

Орчуулагч: К.Аска

X
Нэвтрэх