Хүүхдийн өрөөг өдөрт 3-4 удаа хүүхэд байхгүй үед нэвт салхилуулж агааржуулах.
Хүүхэд унтах, дасгал хийх үед өрөөний салхивчийг онгойлгох. Цэцэрлэгт хүүхдийг гадаа хүлээн авч, гадаа тараах. 10-12 цагийн хооронд тогтмол гарган тоглуулах.
Хэт бэгнэлгүй хувцаслах. Чийрэгжсэн хүүхдэд хүзүүний ороолт хэрэггүй.
Хүүхдэд аминдэм, түүний дотор С аминдэм 10-21 хоногоор 10 хоногийн завсарлагатайгаар 3 удаа өгөх.
Хөл нүцгэн болон оймстой явуулах. Нүүр гарыг шаардлагатай үе бүрд хүйтэн бүлээн усаар угаалгах. 5-7 хоног тутам усанд оруулах.
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он