fbpx

Боловсрол

image

-Хүүхэдтэйгээ хамт "ном үзэх" 9 шалтгааны 4-р хэсэг-

Хүүхдэд элбэг тохиолддог бэрхшээлтэй төвөгтэй асуудлуудыг тусгасан, түүнийг шийдвэрлэсэн агуулгатай ном нь эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд их тус болдог.

Жишээлбэл: Хүүхэд хоёр нас хүрэхийн алдад бүхий л зүйлийг сониучирхаж, бас хамтын амьдралын холбоо харилцааг анзаарч, мэдэрч эхэлдэг.

Гэхдээ үүнийг өөрийн хүсэлтэйгээ зохицуулж хараахан сураагүйгээс аливааг өөрийнхөөрөө хийхийг оролддог. Энэ насны хүүхдэд буруу зөвийг тайлбарлаж ойлгуулах нь томчуудад тийм ч амар байдаггүй. Энэ нь хүүхдийн нас балчир байгаатай холбоотой.

Харин ойлгуулах гэж буй зүйлтэй холбоотой сэдэвтэй ном, зураг байвал хүүхэд уг асуудлыг тэнд хэрхэн шийдсэнийг яриулаад аяндаа ойлгож, зүгээр хэлж сургаснаас илүү үр дүнтэй байдаг.

Номд бяцхан хүү ангидаа ганцхан байдаг гоё машинаар найзтайгаа ээлжлэн тоглохыг хүсэхгүй, зөвхөн ганцаараа л машинаар тогломоор байгаа гэх мэт өөрийнх нь амьдралд тохиолддог дүр зургуудыг олж харан гайхширч, тэнд энэ асуудлыг яаж шийдвэрлэж байгааг дахин дахин яриулсаар хэсэг хугацааны дараа биеэ зөв авч явах, бусад хүмүүсийг хүндэтгэх чадвар аажмаар төлөвшдөг.

Эх сурвалж: Хамтдаа уншъя

X
Нэвтрэх