fbpx

Ээж, аавуудад

image

Ихэнх эцэг эхчүүд хөлд оруулагч нь хүүхдүүдийг хөлд хурдан ороход нь тусалдаг гэж үздэг. Гэвч:

ХӨЛД ОРУУЛАГЧИЙН СӨРӨГ ҮР ДАГАВАР

  • Хүүхдийн том булчингийн хөгжлийг сааруулна.
  • Хүчтэй явж байгаад юм мөргөх нь хүүхдийн тархинд маш том гэмтэл учруулах эрсдэлтэй.
  • Хөлд оруулагчтай явж байгаад унахад өөрөө унаснаас илүү бэртэл авдаг.
  • Тэнцвэрээ хадгалах чадвар сул байдаг.
  • Хамгийн том аюул болох сэтгэцийн хөгжилд саатал үүсдэг гэдгийг битгий мартаарай.

ТА ҮҮНИЙ ОРОНД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

  • Хөлд оруулагч хэрэглэхээс татгалзаарай.
  • Хүүхдэд саадгүй орон зайг гаргаж өгөөрэй.
  • Мөлхөх, авирах, суух, босоход нь саад болохооргүй орчинг бүрдүүлээрэй.
  • Хүүхдэдээ анхаарал халамж илүү тавиарай.
  • Хүүхдийнхээ хөгжлийг ажиглаарай.
  • Түүний хийж байгаа үйлдэл бүрийг, өсөн хөгжиж байгаа хурдыг нь бахархан хараарай, ярилцаарай.
  • Түүнд унаж босох, тэмцэл хийх боломжийг олгоорой.

Зөвлөх: Г.Мөнхцэцэг

Монтессори хөгжлийн төвийн багш

X
Нэвтрэх