fbpx

6 нас

image

ЭЭЖ, ААВ ТА 6 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

  • Хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж хүүхдийн дэргэд муу үг, буруу үйлдэл, зохисгүй авир гаргахгүй байхыг эрхэмлэх
  • Хүүхдэдээ өөрийн мэдрэмж, үзэл бодол, итгэл үнэмшлийг илэрхийлэхийг дэмжиж урамшуулах
  • Хүүхдэдээ цаг гарган ярилцаж, хайрлан хүндэтгэж гэр бүлийн нэг гишүүн гэдгийг мэдрүүлэх, яриаг нь сонсох
  • Хүүхдийг өмнөө зорилго тавих, асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулахад нь тусалж баяр баяслыг амсуулах
  • Хамтдаа тоглоом тоглож, наамал, баримал, хайчилбар дасгал, гимнастик хийх
  • Уран сэтгэмж, хийсвэрлэн ярихыг нь дэмжих
  • Найзуудтайгаа тоглохыг дэмжиж, гэрийн ажил, хичээлээс гадуурх арга хэмжээнд сэдэлжүүлж оролцуулах
  • Дүрэм журам, дэг жаяг, уламжлалын талаар ойлголт өгч, баримтлахад нь дэмжин урамшуулж эерэг хандлагыг сайшаан магтах

ТАНЫ ХҮҮХЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ  ХАНДАНА УУ?

  • Найз нөхөдгүй байх
  • Бэрхшээлтэй дасгалыг хийхээс зайлсхийх, шантрах
  • Өөрийн хэрэгцээ, бодол, сэтгэл санаагаа ойлгуулж, илэрхийлж чадахгүй байх
  • Анхаарал нь сарнимхай, анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх
  • Хийж байгаа зүйлээ шалтгаангүйгээр дуусгахгүй байх
  • Хэт харгис эсвэл хэт ичимхий байх

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх