fbpx

Хүүхдийн хөгжил

image

Сургалтын гол зорилго нь хүүхдэд өдөр тутам хэрэглэгдэх өөртөө үйлчлэх, хэл ярианы харилцааны ур чадварыг сурах явдал юм. Түүнд зөвхөн тоглоом эвлүүлэх, байшин барихыг бус өөрт нь хэрэг болох хувцсаа өмсөх, бусад хүүхдүүдтэй хамтарч тоглох, бие засч сурах гэх мэт үйлдлийг заах шаардлагатай.

Зарим тохиолдолд хүүхэд өөрөө сурахыг хүсэж байгаа зүйлд нь анхаарлаа хандуул. Жишээ нь 4 настай хүүхэд ах, эгч нарыгаа дуурайж бөмбөг өшиглөхийг оролдож байвал, сургагч багш үүнийг анхаарч түүнд энэ үйлдлийг хийж сурахад нь туслах арга замыг олох хэрэгтэй.

Зарим сургагч багш нар зөвхөн хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулах сонирхолтой байдаг тул ийм хувь хүнд чиглэсэн зүйлүүдийг заах дургүй байдаг. Гэвч ийм зүйл өөрөө дур мэдэн сонирхолтой байгаа тул хүүхэд маш амархан суралцдаг.

Тйимээс сургагч багш энэ чадварыг ашиглан аливаа нэгэн үйлдэлийг үе шатанд хувааж, суралцахыг нь хялбарчилж болно. Амжилттай үр дүн эцэг эх, сургагч болон хүүхдэд өөрт нь маш их урам өгдөг. Тиймээс та хүүхдэд тань сурахыг хүссэн ямар нэгэн зүйл байгаа эсэхийг хянаж ажиглаарай.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх