fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод болох тоглолтуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН "МААМУУ" ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТУСГАЙ ҮЗВЭР

Хаана: Prime Cineplex Mongolia кино театр
Хэзээ: 2018.06.01 12.00 цаг
Дэлгэрэнгүй: Албан ёсны онцгой эрхтэйгээр Зөвхөн Prime Cineplex Mongolia кино театрт Үндэсний контент Маамуу Хүүхэлдэйн кино 6-р сарын 1,2,3-ны өдрүүдэд гарах гэж байна.
Нэмэлт мэдээлэл: https://www.facebook.com/events/136202133908834/

УЛААН МАЛГАЙТЫН АДАЛ ЯВДАЛ

Хаана: Тусгаар тогнолын ордон
Хэзээ: 2018.06.01 13.00, 14.30,16.00,17.30 цагуудаас
Төрөл: Хүүхдийн жүжиг
Тасалбар: 25000 төгрөг
Дэлгэрэнгүй: “Фантастик Продакшн ” хүүхэд багачууд, дүү нартаа зориулан “УЛААН МАЛГАЙТЫН АДАЛ ЯВДАЛ” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжиг

ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ

Хаана: Creative Bamboo театр
Хэзээ: 2018.06.01 15.00 цаг
Тасалбар: том хүн: 20000₮ хүүхэд: 15000₮
Холбоо барих утас: 99290725, 99666669, 86061992
Дэлгэрэнгүй: Монголын хамгийн шилдэг жазз урсгалаар тоглодог мэргэжлийн авьяаслаг уран бүтээлчид гэж нэрлэх “Jazz Trio” 🎹🎻🎷 хамтлаг хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын хөгжим дуунуудаас бүрдсэн бүтээлүүдийг тоглож хүүхдийн үлгэрийн киноны хөгжмийн ертөнцөөр аялуулах болно.

3 БЯЦХАН ТООРОЙ САНСАР ОГТОРГУЙГААР АЯЛСАН НЬ

Хаана: Creative Bamboo театр
Хэзээ: 2018.06.01 13.00 цаг
Тасалбар: Том хүн 15000₮ хүүхэд 10000₮
Дэлгэрэнгүй: Бамбүү театрын анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой"  хүүхдийн жүжгийн үргэлжлэл "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь"  жүжиг маань өмнөх жүжгийн адил хүүхдийн оролцоотой бөгөөд сансар гариг ертөнцийн талаар хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх шинэлэг контенттэй уран бүтээл.

“БҮЛТЭЭХЭЙ ДЭЛДЭЭХЭЙ ХОЁР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2018.06.01 13.00 цаг
Төрөл: Хүүхдийн жүжиг
Тасалбар:15000₮
Дэлгэрэнгүй: Эвтэй найртай амьдардаг амьтдын ойд Бүлтээхэй Дэлдээхэй хоёр бүжин амьдардаг байжээ.Бүлтгэр нүдтэй Бүлтээхэй маань бушуухан том болоод хөөрхөн мисс туулай болохыг мөрөөднө. Хоёр бүжин шидэт цэцэг дэлгэрч жимсээ гарахад нь ганцхан долооход хүсэл нь биелэх байхад шуналтайгаар долоосноор хөгшин туулай болдог. Шунал ихэдвэл ямар болдог талаар энэ жүжгээс үзээрэй.

ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ

Хаана: Улаанбаатар чуулга
Хэзээ: 2018.06.01 11.00,14.00 цагуудаас
Тасалбар: 25000 ₮ Тасалбар бүр бэлэгтэй
Дэлгэрэнгүй: Дэлхийн олон театрт Цасангоо балетийг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орны тайзан дээр 2016 оны 11 сард амилуулан Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

“ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2018.06.01 12.00 цагт
Тасалбар: 15000 ₮
Дэлгэрэнгүй: Зүггүй хөөрхөн “Шөмөөлэй” ишигхэн өөрийн найз болох тугал, тахиа, нохой, хурга гэх хөөрхөн найзуудтайгаа амьдран суудаг байжээ.Гэтэл нэг өдөр зүггүй Шөмбөөлэй ишиг төөрчихжээ. Үзэгч хүүхдүүд болон найзуудын хамт ишгийг олох болно.

ЦАРЦАА НАМЖИЛ

Хаана: Улсын Драмын Эрдмийн театр
Хэзээ: 2018.06.01 14.00,16.00 цагуудаас
Тасалбар: 8000 ₮
Дэлгэрэнгүй:  Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм номын чухлыг таниулж, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилготой.

“ШИДЭТ АЛЧУУР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: The Corporate Hotel&Convention Centre
Хэзээ: 2018.06.01 15.00 цагт
Тасалбар: 40000₮
Дэлгэрэнгүй: Воря хүү хичээл номоо хийж, гэрээ цэвэрлэхийн оронд далайн дээрэмчдийн тухай “Халтар нохой ба түүний нөхөд ” адал явдалт хомонд дурлах болжээ. Воря эмээгээсээ өвөлж авсан шидэт алчуураар хоёр найзын хамт эзгүй арал дээр очихыг хүснэ.

ПЕТЯ БА ЧОНО

Хаана: Улсын Филармони
Хэзээ: 2018.06.01 15.00 цагт
Тасалбар: 5000₮
Дэлгэрэнгүй: “ Петя ба чоно Фантазия ” хүүхдийн баярын өдөрт зориулсан концерт

“WINNERS GALA” ТОГЛОЛТ

Хаана: Улсын Дуурт Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2018.06.01 17.00 цаг
Тасалбар: 10000₮,20000₮,40000₮,80000₮
Дэлгэрэнгүй: “1st Mongolia ballet international competition” анхдугаар уралдааны шагналтнуудын “Winners Gala” тоглолт

X
Нэвтрэх