fbpx

Мэдээ, мэдээлэл

image

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох санал оруулсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга бүх хүүхдэд ялгаваргүй олгох хуулийн төсөл өргөн мэдүүлээд байв. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын үг хэлсэн гишүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байв.

Тиймээс хүүхдийн мөнгөний асуудлаарх хоёр төслийг нэгтгэн авч үзэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үед Засгийн газрын санал дэмжигдсэн байна.

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.


Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Сэтгүүлч: Э.Оргил
X
Нэвтрэх