fbpx

Мэдээ, мэдээлэл

image

"Хөөх, өвлийн өвөө ирээд бэлэг үлдээгээд явсан байна!" гэж гацуур модны доор бэлдсэн бэлгийг хараад чин сэтгэлээсээ хөөрөн баярлах багачуудаа харах ямар аз жаргалтай билээ.

Хүсэл бүхнийг биелүүлдэг шидэт шинэ жил айсуй энэ  цаг үед та хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлж, хөлөгт тоглоом, бүтээлч номнуудын шинэ дугааруудаас бүрдсэн шинэ сонирхолтой бэлгийн багцыг бэлдээрэй.

Хүүхдүүд "Маамуу" хүүхэлдэйн кино, нэвтрүүлэгтээ дуртай байдаг шигээ бүтээлч  ном, зургийн  дэвтэртээ зураг зурж, хайчилж наан бүтээл хийж, хөлөгт тоглоом, эвлүүлдэг тоглоомоороо тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлэх  дуртай байдаг.

Өхөөрдөм хөөрхөн Аами, Таами хоёрын маань  авьяаслаг хүүхэлдэйнүүд "Маамуу" хүүхэлдэйн киноныхоо эгдүүтэй хоолойгоороо таны бяцхан үрстэй мэндчилж, ярьж, дуулж, бас

-Хоолоо сайн идэж байгаарай!
-Цайгаа уухдаа гараа угаахаа мартаж болохгүй шүү!
-Аав ээжийнхээ үгэнд орж байх хэрэгтэй, тийм ээ?
-Тоглоомоороо тоглож дуусаад хурааж байгаарай!
-Чи шүлэг мэдэх үү? Надад шүлэг уншаад өгөөч гээд л мартсан зүйлийг нь сануулж, ярьж дуулдаг дотны найз нь болжээ.

Харин хараахан Аами, Таамитай болж амжаагүй байгаа багачууддаа зориулан хоёр өхөөрдөм хүүхэлдэйтэй бэлгийн багц гаргалаа.

Дашрамд дурдахад, хүүхдийн бэлэгнүүд ихэвчлэн чихрийн агууламж ихтэй, хүүхдийн эрүүл мэндэд сайнгүй бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн байдаг. Хүн багадаа юу идэж ууснаа бус гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн тоглож наадаж, аав ээжээрээ үлгэр уншуулж байснаа илүү тод санадаг ажээ. Тиймээс та ч мөн адил хүүхэдтэйгээ хамтдаа бүтээл туурвиж, тоглож, ном уншиж өгөн, тэднийхээ бага насанд нь хамгийн сайхан дурсамжийг үлдээгээрэй!

Эдгээр бэлгийн багцыг Та Номин, И-Март, Интерном дэлгүүрийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Мөн 30ш-ээс дээш бэлгийн багц захиалан авах бол gift@mongolcontent.mn рүү и-мэйл илгээх, 95309453 дугаар луу залган захиалгаа өгөх боломжтой юм.

Вебсайт: www.maamuu.mn

Youtube channelMaamuu 

Facebook: Маамуу

Instagram.com: Maamuu_brand

 

X
Нэвтрэх