fbpx

Хүүхдийн хөгжил

image

Бид та бүхэнд өмнө нь усаар чийрэгжүүлэх аргыг хүргэсэн бол энэ удаа агаараар хэрхэн чийрэгжүүлэх талаар уншина уу. Энд дурдах аргууд эрүүл мэндийн хувьд хэвийн үзүүлэлттэй хүүхдэд зориулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрэв хүүхэд тань ойрын хугацаанд өвдсөн, эсвэл эрүүл мэндийн ямарваа эмгэгтэй бол ямар ч үед эмчийн зөвлөгөөгөөр аливаа алхмыг хийгээрэй.

АГААРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Хүүхдийг төрсний дараа зун бол 30-аас дээшгүй хэмтэй өдөр, хавар, намрын улирал бол 7-10 хоноод, өвлийн улиралд 20-28 хоногийн дараа 15-аас доошгүй хэмтэй өдөр гадаа гаргана. Гадаа гаргах хугацааг 10 минутаас эхлэн аажим нэмэгдүүлсээр 1-2 цаг, дулаан улиралд 4 цаг, бүтэн өдөр хүртэл хугацаагаар гадаа байлгаж болно. Мэдээж агаар цэвэр байх ёстой.

Хүүхдийг гадаа гарсан хойгуур өрөөний салхивчийг онгойлгож нэвт салхилуулж өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлнэ. Хүүхэд орж ирэхээс хэдэн минутын өмнө салхивчийг хаана.

Гадаа гарах боломжгүй үед гадаа гаргах хувцсыг өмсгөөд онгорхой салхивчин дор унтуулж болно. Байр сууцандаа өвлийн улиралд 2 цаг тутамд, зуны улиралд байнга цэвэр агаар оруулж байгаарай. Хүүхэд байх өрөөний хэм 20-оос доошгүй байх хэрэгтэй.

Төрөх тасгаас гарсны дараагаас агаарын чийрэгжүүлэлт эхэлнэ

Хуурайлах бүрд 1 минутаас эхлэн нүцгэн байлгаад хувцасла. Нүцгэн байх хугацааг нэмэгдүүлсээр 5-10, 10-20 минут болгон нэмэгдүүлсээр 1 нас хүрэхэд 30 минут болгоно.

Хүүхэд унтаад сэрэхээс 30 минутын өмнө цонхны салхивчийг онгойлгон дулаан хучиж өрөөний хэмийг 14 болгоно. Хүүхдийг сэрэхэд хөдөлгөөнтэй тоглоом тоглуулан салхивчийг хаана.

Нэгээс дээш насанд өглөөний дасгалын үед нүцгэн байх хугацааг 2-3 хоног тутам 5 минут уртасгасаар 60 минут болгох ба хүүхэд богино өмд цамцтай байхад салхивчийг онгойлгож өрөөг 16-18 хэмтэй болгож болно.

Хүйтэн сэрүүн агаарт биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж, тоглуулж чийрэгжүүлэх арга бас чухал. Энэ нь чийрэгжүүлэхээс гадна тэдний сэтгэлийг сэргээж хөдөлгөөнийг нь сайжруулдаг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх