Анагаах ухааны доктор М.Оюунбилэг "2-10 насны хүүхдийн хооллолт" номдоо импортын буюу гадаад улсуудаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хязгаартай хэрэглэх, цаашид хэрэглэхгүй байх талаар зөвлөжээ. Тухайлбал тэжээвэр мал, тахиа, шувууны мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг эрс хязгаарлах, цаашид хэрэглэх байх нь дараах шалтгаантай хэмээн дурдсан байна. Үүнд:
- Мах, сүүний тэжээллэг чанар бордсон хэдхэн тооны тэжээлээс шалтгаалдаг
- Малаа том болгох бүхий л аргыг хэрэглэдэг нь тос, ханасан тос их, бусад эрүүл мэндэд хохирол учруулах бодисуудыг ихэсгэх нөхцөлийг бий болгодог.
- Хүний эрүүл мэндэд ашигтай, таргалалтаас сэргийлэх бодисоор бэлчээрийн малаас эрс дутмаг.
- Байгалиас холдсон, нар, агаар, усаар дутмаг байдаг тул аминдэм, эрдэс бодис, бусад эрүүл мэндийг дэмжигч бодисуудаар дутмаг.
- Өвчлөх эрсдэл ихтэй, эм, антибиотик хэрэглэсэн байх магадлалтай, өвчин үүсгэгчийг ихээр агуулдаг.
- Импортын мах, махан бүтээгдэхүүн нь бэлчээрийн малынх уу, тэжээвэр малынх уу гэдгийг ялгах аргагүй.
Зөвлөх: М.Оюунбилэг