Хүүхдийн хооллолт

image

Эмч мэргэжилтний үзэж байгаагаар түргэн хоол эрүүл бус хоолонд тооцогддог. Хөгжингүй орны хүмүүсийг таргалуулсан бас нэг гол хоол. Үүний улмаас чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны зэрэг бусад өвчнүүдэд өртөх эрсдэл хөврөн гардаг. Түргэн хоолноос бүрэн татгалзаж чадахгүй бол сард нэгээс илүүгүй идэх, хүүхдэдээ аль болох цөөн идүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл:

  • Ихэнх бургерүүдэд дээд гурил, тос их агуулагддаг.
  • Шарсан төмсийг транс тос, ханасан тос, ургамлын тосонд шардаг.
  • Тахиа, загасны сэндвичүүдийг тосонд болгодог ба түүнд хэрэглэсэн сүмс тос ихтэй. Талхыг нь мөн дээд гурилаар хийдэг.
  • Пицца гурилаар, голчлон хоорондоо тохирохгүй бүтээгдэхүүнээр хийдэг. Мөн тос ихтэй.
  • Хийжүүлсэн ундааг дагалдуулдаг нь чихэр, хийжүүлэлт гэх зэрэг эрүүл мэндийг хохироох найрлага ихтэй.
  • Хүүхэд залуус түргэн хоолонд хэт дурлаж донтох аюултай.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх