fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Бага насны хүүхэд эргэн тойрондоо байгаа эд юмсыг сонирхон шинжилдэг. Энэ бол тэдний хувьд ертөнцийг танин мэдэх арга зам нь юм. Ингэснээр түүний уураг тархи, оюун ухаан хөгждөг.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ аюулгүй орчин бүрдүүлэх нь хамгийн чухал.

Үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн арга нь аюулгүй орчныг бүрдүүлэх явдал юм. Үүний тулд эхлээд өөрийгөө хүүхэд гэж сэтгэн гэр дотуураа мөлхөж үзээрэй.

АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ АРГУУД

  • Аюултай байж болох хурц үзүүртэй, хортой, хагарч болох эд юмсыг олж хар. Дараа нь бүгдийг нь хүүхэд хүрэхээргүй далд болон өндөр газарт тавьж, эсвэл цоожтой сав шүүгээнд далд хийх хэрэгтэй.
  • Цахилгаан залгуур нүхнүүдийг битүүлж хаагаарай.
  • Хутга, хайч, шөвөг зэрэг хурц үзүүртэй багаж хэрэгслийг далд хийхээ мартав аа.
  • Эм тариаг цоожтой саванд хийж түгж.
  • Данх, хоолны савны бариулыг зуухны төв хэсэг рүү харуулан тавьж хэвших хэрэгтэй.
  • Хүнд жинтэй эд зүйлийг дээрээс унаж болохоор тавьсан эсэхийг үргэлж шалгаж байгаарай.

Ийнхүү өөрийн гэр орныг бяцхан "судлаач" нарт аюулгүй байхаар эмхлэх нь зайлшгүй шаардлага юм шүү.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

X
Нэвтрэх