fbpx

Боловсрол

image

Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх аргаа олохгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.

  1. Хүүхдэд бага наснаас нь үүрэг хариуцлага гэдгийг сайн ухааруул. Гэртээ үлгэр дуурайл бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дуурайл үзүүлэх нь маш чухал.
  2. Даалгавраа хийж дуустал нь телевизор, утас, компьютер зэргээс хол байлга. Сонгодог хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг.
  3. Даалгавраа хийж дуусгасны дараа л гадаа тоглодог, компьютер тоглож болдгийг тогтсон заншил болго. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань өөрөө хичээлээ хийгээд суудаг болно.
  4. Ажлаасаа багахан хийх зүйл гэртээ авч ирээд хүүхэдтэйгээ хамт хий. Энэ үед хүүхэд тань хичээлдээ анхаарал төвлөрөх нь илүү байдаг юм. Болж өгвөл энэ цаг хугацаанд та мөн өөрийн утас, зурагтынхаа хэрэглээг хязгаарла. Өөрөөр хэлбэл тухайн үед танай гэр яг л номын сан мэт байх хэрэгтэй.
  5. Дээрх зөвлөмжүүдийг биелүүлэхийн тулд заавал шинэ өрөө, эсвэл байшин худалдан авах шаардлагагүй. Харин гэрийнхээ хамгийн чимээгүй, хүн цөөн холхидог газрыг сонгож ав. Тухайн газар ном, дэвтрээр дүүрэн байвал сайн. Ингэснээр хичээл хийж буй хүүхэд өөрийгөө хичээл хийж байгаагаа сайтар ухаарах бөгөөд түүнд хүмүүс саад болохгүй.
  6. Шагнахдаа анхааралтай ханд. Үгүй бол хүүхэд чинь ямар нэгэн зүйлийн хариу авч байж л хийдэг болно.
  7. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цаг хугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил. Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж дасдаг. Энэ үед нь хичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Загнаж буруушаах нь тэднийг илүү хичээхэд нь саад болно.
  8. Хүүхдийнхээ багштай уулзаж, санал туршлага солилц. Тэднээс юунд илүү анхаарах, хичээлийг нь хэрхэн хийлгэх талаар асууж лавла. Тэд таны бодож байгаагүй зүйлийг сануулж магадгүй.
  9. Хүүхэд бүр юмыг сурах өөрийн гэсэн арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсох үедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орондоо байхдаа илүү идэвхтэйгээр хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршил байх хэрэгтэй л дээ. Гэхдээ хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээл хийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс өөр аргагүй юм.
X
Нэвтрэх