
- Орлого, зарлагаа тооцохдоо хүүхдээ оролцуулж ярилцаж байх нь маш чухал. Ирээдүйд хүүхэд чинь орлого олж, зарцуулах үед чухал дадал болно.
- Бусдын эдэлж хэрэглэж буйг хэтэрхий их даган дуурайх нь үрэлгэн хэрэглээ болдог. Ийм асуудлыг ч хүүхэдтэйгээ хамтран шийдэж, эерэг сөрөг талыг дүгнэж байгаарай.
- Бэлэн бусаар тооцоо хийж хэвших нь мөнгөний үнэ цэнийг мэдэрч сурахад сөргөөр нөлөөлж болох юм. Учир нь зарлагаа хянах боломжгүй нөхцөл байдал үүсдэг.
- Худалдан авах гэж байгаа зүйл чинь үнэхээр хэрэгтэй зүйл мөн эсэхийг зөв эргэцүүлэхэд хүүхдээ мөн сургаарай.
- Зарим эцэг эх хүүхдэд мөнгөний тухай яриад яах вэ гэх нь бий. Энэ бол буруу. Мөнгөний талаар мэдэхгүй хүүхэд л хүссэн бүхнээ авахуулахаар шаардана шүү дээ.
- Мөнгийг үрэх гэж олдог хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг үрэлгэн хүмүүс хүүхдээ ч тэгж сургах нь бий. Гэтэл амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Иймд ирээдүйгээ бодож төлөвлөж байгаарай.
- Багаасаа хуримтлалын тухай мэдэж өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо ч маргаашийнхаа төлөө санаа тавих чадвар, тэвчээртэй болно. Хүүхдэдээ хуримтлал үүсгэн, түүнээ зарцуулахад нь зааж зөвлөж байх хэрэгтэй.