fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Хүүхэд яг үнэндээ бодит болон хийсвэр хоосон зүйлсийг хооронд нь ялгаж чаддаггүйгээсээ болж айдаг байна. Заримдаа түүний орон доогуур, хувцасны шүүгээн дотор шалгаж юу ч байхгүй байгааг түүнд харуулах нь гайгүй сайн үр дүнд хүрдэг. Тэгээд сайтар ятгаж, хүүхэдтэйгээ хамт хэсэг хугацаанд байвал хүүхэд айх зүйлгүй болохоо мэдэж, тайвширч унтдаг.

Айдас нь хүнд байдаг төрөлх чанар юм. Заримдаа том хүмүүс ч гэсэн харанхуйд ганцаараа байхдаа өөрийнхөө хийсвэрлэн бодох зүйлсээс айдаг. Хэрвээ та бүхэн өөрсдөө ингэж айдгаа санах аваас хүүхэд тань яагаад айгаад байдгийг төвөггүй ойлгоно.

Манай оронд хүүхдээ өвөртөө авч унтах нь элбэг. Иймд хүмүүс хүүхдэдээ аюулгүй орчинд байгааг, шөнө ч гэсэн айх хэрэггүй гэдгийг илүү хялбархан ойлгуулж, айдсыг даван туулахад тусалж чаддаг.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх