fbpx

Хүмүүжил

image

Зарим үед эцэг эх, хүүхдээ эв дүйгүй, сахилгагүй, эсвэл юу ч хийж чаддаггүй гэх мэт үгээр шүүмжлэн түүний алдааг засч залруулахаар оролддог. Иймэрхүү шүүмжлэл сонссон хүүхдэд энэ нь түүнийг огт хүн гэж тоож үзэхгүй байгаа юм шиг санагддаг бөгөөд хийж буй зүйл нь ямар нэг амжилтад хүрэх аргагүй мэт сэтгэгдэл төрдөг.

Хэрвээ тэрээр өөрийгөө муу, амжилт олохгүй гэж нэгэнтээ бодвол цаашид муу болгоныг хийх төлөвтэй болж болзошгүй. Хэрвээ тэд өөрсдийгөө ямар ч чадваргүй гээд итгэчихвэл шинээр ямар нэгэн зүйл сурах хүсэл төрөхгүй.

Хүүхэд цаг үргэлжид алив зүйлд суралцаж байдаг. Тэдний мэдлэг чадварын эх үүсвэрийг та бүхэн анхнаас нь хэрхэн тавьснаас түүний амжилт, бүтээл хамаарч байдаг. Тэдэнд бидний урамшуулал, туслалцаа маш их хэрэгтэй байдаг юм шүү.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх