fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхэд сургуульд ороход шинэ байр, анги танхимд шинэ анги хамт олонтой нөхөрлөх, шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ зүйл сурах, шинэ багштай болох гээд бүх зүйл шинэ байх тул шинэ орчинд дасахад илүү илчлэг зарах шаардлагатай болж, зарцуулж буй илчлэгийг нөхөх хоол хэрэгтэй болно. Үүнийг нүүрс ус, уураг, тосноос авах бөгөөд эдгээрээс биед илчлэг үүсгэхэд В аминдэмүүд чухал үүрэгтэй гэдгийг та бүхэн мэднэ.

Хүүхэд өсөлтийн үе дээрээ байгаа учраас уураг, кальц, фосфор, цайр, иод, А, Д аминдэм, олон хүүхэд нэг дор цуглах учраас элдэв халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд биеийн эсэргүүцлийг сайжруулах А, С аминдэм бүхий хоол шаардлагатай болно.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх