fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд насны ихэнх дурсамжийг эцэг эх, гэр бүл бүтээдэг. Харин тэр ДУРСАМЖ сайхан муухай, сайн муу байх нь мөн л эцэг эхийн тэдэнд зарцуулсан бодит хугацаа, чанартай цагаас хамаардаг. Тиймээс та бүхэн доорх энгийн аргуудыг нэмж баяжуулаад бие биетэйгээ хамт байх өдрүүдээ төлөвлөөрэй.

  1. Дүрд орж тоглох. Эмч, цагдаа, сурвалжлагч, багш, айл гэрдэх гэх мэт. Дүрт тоглоом хүүхдийг хариуцлагатай байхад туслахаас гадна хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөдөг.
  2. Сар сараар нь гэр бүлийн уриа үг зохион бичиж, уриагаа давтах.
  3. Зургийн альбомоо үзэх. Хүүхэд аав ээжийнхээ болон өөрийнхөө бага байх үеийг яриулах дуртай байдаг.
  4. Хөгжмөө чангалаад чөлөөт бүжгийн өдөрлөг зохион байгуулаарай. Хүүхдүүдийнхээ дуртай (Baby shark гэх мэт) дууг янз бүрийн өнгөөр дуулж хөгжилдсөн ч болно.
  5. Хүүхдүүдийнхээ дуртай ном зохиол, хүүхэлдэйнээс сэдэвлэн АХА тоглох. Эсвэл хамтдаа үлгэр зохиож бяцхан ном хийх.
  6. Гэр бүлийн авьяастан шалгаруулах. The Voice шоу шиг оролцвол илүү сонирхолтой.
  7. Аав ээж тус тусдаа өөрсдийн ургийн модоо зурж хүүхдүүддээ тайлбарлах. Энэ үед бодит зургууд ашиглавал сайн. Мөн удмынхаа бахархал болсон гишүүдээ дэлгэрэнгүй танилцуулаарай.
  8. Өөр өөрсдөө, эсвэл хамтран гараар бүтээл хийж зочид урин гэртээ үзэсгэлэн гаргах. Гэхдээ энийг мэдээж цаг үеийн нөхцөл байдал хэвийн болсон үед хийхийг та бүхэн мэдэж байгаа байх.
  9. Нуугдаж эсвэл дэрээр байлдаж тоглох. Хүүхдийн төдийгүй таны ч стресс тайлагдана.
  10. Бүгдээрээ нэг өрөөнд газраар зулж унтдаг өдөртэй болох.
  11. Хамтдаа хэн нэгэнд захидал бичих. Ингэхдээ хүн тус бүрийн үгийг оруулахыг хичээх. (Таних танихгүй нь хамаагүй) Багш, найзад нь, орцны үйлчлэгч ч байж болно.
  12. Голын чулуу түүж ирээд өнгө өнгийн усан будгаар будаж тоглоом зохиомжлон тоглох.
  13. Хамтдаа мод эсвэл тасалгааны цэцэг тарих.
  14. Шагай, хөзөр тоглох.
  15. Хүн хүний нэрэмжит, санал болгосон киног хамтдаа үзэж дараа нь сэтгэгдлээ хуваалцаж байх. Таны хүүхдэдээ зориулсан цаг бүхэн түүнд насан туршийнх нь үнэт хөрөнгө ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ болон үлдэнэ.

X
Нэвтрэх