fbpx

Хүмүүжил

image

👦👧 Хүүхэд шинэ орчинд орох, цэцэрлэгт хүргэж өгч, авдаг хүн нь өөрчлөгдөх, асрагч солигдох, гэр бүлийн аль нэг гишүүн удаан хугацаанд эзгүй байх, хэрүүл маргаантай байх гэх мэтээр хэвийн уур амьсгал алдагдах болон амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь бүх насны хүүхдийн сэтгэлзүй, бие махбод, эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг.

Нэн ялангуяа 3~4 насны эрэгтэй хүүхэд энэ өөрчлөлтийг илүү мэдрэг хүлээн авдаг.

Тухайлбал үүний илрэл нь:

💧Тайван бус унтах
💧 Өмдөндөө, орондоо шээдэг болох
💧 Уйланхай, гоншгонуур болох
💧 Энд тэнд өвдлөө гэх шалтаг хэлэх нь ихсэх
💧 Хар дарах
💧 Хуруугаа хөхөж, хумсаа мэрэх

👆 Ийм үед нь эцэг эх, асран хамгаалагч нь түүнд өмнөхөөсөө илүү "үр дүнтэй" цаг гаргах хэрэгтэй. Үр дүнтэй цаг гэдэг нь энэ өөрчлөлт ажиглагдсан хүүхэдтэйгээ тоглох, ярилцах, түүнийг тэврэх, үлгэр ярих, гол горхи, агаар сайтай орчинд ойрхон зайд хөтлөлцөн алхах зэрэг юм.

👉 Шинэ орчин нөхцөл байдлыг тайлбарлан таниулж түүнд дасгах хэрэгтэй. Хүүхэд бүрийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй боловч та багадаа 1 сар, ихдээ 6-7 сар хүүхдэдээ бухимдлаа гаргалгүй хамтдаа хичээж хүлээж байж шинэ нөхцөл байдалд дасгана. Шинэ цэцэрлэгт орох, сургуульд элсэхэд ч хүүхдийн дасан зохицох хугацаа дээрх маягаар үргэлжилнэ. Магадгүй энэ хугацааны дараа ч хүүхдэд дараах шинж тэмдгүүд давтагдсаар байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч үзээрэй. Зөнд нь бүү орхиорой.

X
Нэвтрэх